математик,геометрийн томъёо бүгд байгаа.Одоо шалгалтаас айхгүй ээ
http://www.4shared.com/file/103700156/7aa5a531/math.html
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
математик,геометрийн томъёо бүгд байгаа.Одоо шалгалтаас айхгүй ээ
http://www.4shared.com/file/103700156/7aa5a531/math.html
Coreldraw portable-г орууллаа,хэрэглээд үзээрэй
http://www.4shared.com/file/57438626/1ae019b3/CorelDraw_13_-_Portable.html?s=1
Англи Монгол, Монгол Англи толь орууллаа шүү, java дэмждэг бүх утсанд болно шүү
Татаад аваарай
oxford-н толь шүү,120000 үгтэй,татаж аваад үзээрэй
тэгээд залуусаа гар утсанд чинь юу хэрэгтэй байна надад хэлээрэй,олж өгөхийг бодноо
http://www.4shared.com/file/95598098/5bfd5eaf/OxfordEnglishDictionary.html
Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн аймшигт аллага гарсан байна. Аллага тус дүүргийн гуравдугаар хорооны Хөнгөн хүнсний 30 айлын орон сууцны хонгилд гарчээ.
Хохирогч С.Оюунчимэг нь тус байрны доод хонгилыг түрээслэн хэвлэх үйлдвэр ажиллуулж байсан байна. Тийм ч том бус, нэрийн хуудас, зарлагын баримт төдийнхөн хэвлэдэг жижиг хэвлэх үйлдвэр байсан гэнэ. Хохирогч эмэгтэй нөхрөөсөө салсан бөгөөд дөрвөн хүүхэдтэй байжээ. Гэмт этгээд хохирогчийн гэдсийг хутгаар сийчин ярж дотор эрхтнүүдийг нь хонгилоор нэг тараасан байжээ. Улмаар бүдүүн, нарийн гэдсийг нь хөвж хоолойг нь боосон байж.
Энэ хэрэг гэгээн цагаан өдрөөр буюу 17 цагийн үед үйлдэгдсэн бөгөөд цагдаагийнхныг очиход цогцос хөрөөгүй байсан гэнэ. Эмэгтэй хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн эл хэргийн газарт мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчдээс гадна ЭЦГ-ын дарга С.Ганбат, УМБГ-ын дарга О.Энхтөр, Нийслэлийн цагдаагийн газрын дарга С.Баатаржав нар очжээ.
zaluu.com-с
татаж аваад үзээрэй
http://www.4shared.com/file/95212495/608d11d3/MobileMaths_V14.html
Залуу: “Бүжиглэх үү?" эсвэл , “Кино үзэх үү” эсвэл “Хамт хооллоё” гэж хэлэх нь “Би чамтай бүр дотносмоор байна. Гэхдээ энэ бүх залхуутай үйлдлийн дараа” гэсэн утга.
Залуу: “Яагаад зөвхөн миний тухай гэж, одоо чиний тухай ярья” гэж хэлэх нь “Би эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүлийг бас уншдаг. Тэнд эмэгтэй хүний толгойг эргүүлэх найдвартай ямар ч аргын тухай бичдэггүй" гэсэн санаа.
Гадаад байдлын тухай
Тэр: “Үгүй, энэ чамд зохисон байна. Үнэн шүү” гэдэг нь “Энэ тэнэг малгай бусдаасаа ямар ялгаатайг би яаж мэдэх вэ дээ" гэхтэй адил.
Тэр: “Сайхан засалт байна” гэвэл энэ нь үнэн хэрэгтээ “Бурхан минь, чи үсчин явсан уу. Тэгээгүй бол би анзаарахгүй байлаа”.
Тэр: “Гайхалтай даашинз байна” гэж хэлэх нь "Цээж хөх чинь том харагдаад харин банзал чинь богинодож” гэсэн санаа агуулдаг.
Гэртээ
Залуу: “Би гараж руу оччихоод ирье” гэж хэлбэл “Энд уйдаж сууснаас залуустай шар айраг шимж, онигоо ярисан нь дээр” гэсэн утгыг агуулна.
Тэр: “Би хурдхан яваад ирнэ гэж хэлсэн шүү дээ” гэдэг нь “За яахав би уучихсан. Гэхдээ тасрахаасаа өмнө хайраа илэрхийлэх эрхтэй биз”
Тэр: “Мэдээж, би чамд хайртай” гэвэл ” Энэ байцаалтаа зогсоо
Эмэгтэйчүүдийн "хэл"
Өдөр бүр
Бүсгүй : "Бүх зүйл ОК" гэж хэлбэл энэ нь жинхэндээ: " Бүр зуун хувь хэвийн биш” гэсэн үг.
Бүсгүй : Дуугүй санаа алдаад байвал энэ нь “Би чамд бүрэн итгэхгүй болсон. Бид харилцаагаа дахин нягталж үзэх хэрэгтэй “ гэсэн хэрэг.
Бүсгүй: “Мэдээж, би эсэргүйцээгүй байна” гэдгийг орчуулбал : “Би эсэргүүцэж байна. Хэрвээ чиний тархины ядаж тал бөмбөлөг нь ч болтугай ажилласан бол хэлэхээсээ өмнө сайтар бодох л байсан”.
Тэр: “Харамсаж байна” гэвэл энэ нь “Чи дэндүү ихийг хүсч байна” гэсэн утгыг илэрхийлж буй.
Бүсгүй: “Асуудал гарлаа” гэвэл “Сарын тэмдэг ирлээ” гэсэн үг.
Бүсгүй: “Хүссэнээ л хий” гэсэн нь “ Гэхдээ үр дагавраас болгоомжил” гэсэн санаа.
Болзоонд
Бүсгүй: “Пүрэв гаригийн орой юу? Тун дажгүй юм. Гэхдээ би завгүй” гэж хэлбэл энэ нь, а. "Үнэндээ би боломжгүй байна. Өөр өдөр байсан бол би зөвшөөрөх байсан” эсвэл б. “Би чөлөөтэй байна л даа. Гэхдээ чамаар бүр сайн гуйлгуулыг хүсч байна” гэсэн үг. Гэхдээ өөр хувилбар ч байж болно. Таахад хэцүү.
Тэр: “Ганцхан минут. Тэгээд би бэлэн болчихно” гэх нь “Суугаад тухал. Доод тал нь цаг болно шүү” гэсэн үг.
Тэр: “Өөрийнхөө тухай яриач” гэж хэлбэл “ Аль болох товчхон. Хаана хэнтэй ажилладаг. Ямар маркийн машинтай вэ. Хариулаач. Хурдал” гэсэн санаа.
Тэр: ” Тийм үү. Ямар сонирхолтой юм бэ” гэж хэлбэл “Чиний тухай болно. Одоо миний тухай ” гэсэн утга илэрхийлнэ.
Харилцаанд
Бүсгүй: “Бид өөрсдийн харилцааныхаа тухай ярилцах ёстой” гэж хэлбэл энэ нь “Би түгшээд байна. Чи надад үнэхээр хайртай юм уу. Би гайхалтай гэдгийг дахин чиний амнаас сонсмоор байна” гэсэн үг.
Бүсгүй: “Юуны тухай бодож байна?" гэж асуух нь “Надад хайртай, өөрийн тэнэг хөл бөмбөг эсвэл өөр хэн нэгний тухай бодоогүй гэдгээ чангаар хэл” гэсэн утгыг агуулна.
Тэр: “Чи надад үнэхээр маш их хайртай юу?” гэж асуух нь “Яагаад гэвэл одоо чиний сонэсох мэдээний дараа чиний хайр “дундарна”” гэсэн бодлоос үүдэлтэй .
Тэр: “Би өө эрээгүй” гэж хэлбэл энэ нь “Би чамд зөвлөгөө өгөхийг хүсч байна. Дараа нь харин баярлалаа гэдгээ хэлээрэй” гэсэн утгыг агуулдаг.
Очир эрдэнэ буюу бриллиант, алмаазыг үнэт чулууны хаан хэмээн нэрлэдэг билээ. Энэ чулуу нь хамгийн хатуу, хамгийн ховор, хамгийн үнэтэй. Очир эрдэнэсийн тухай сайн, муу олон түүхийг хүн төрөлхтөн өгүүлж чадна. Хамгийн анхны очир алмаазыг Манай Эрний Өмнөх дөрвөн мянган жилийн тэртээ Энэтхэгээс олсон гэх. Дэлхийд алдартай очир эрдэнэс бүхэн өөрийн гэсэн түүх, өөрийн гэсэн нууцтай билээ.
“Кох-и-Нор”
Энэхүү очир эрдэнийг XVIII зууны эхээр “Гэрлэн уул” хэмээн нэрлэжээ. Британийн хааны титмийн хамгийн том нь биш ч өөрийн түүхээрээ бүх цаг үеийн хамгийн их түүх домог бүхий чулуу нь юм. Лондоны Тауэред энэ очир эрдэнийг хуягласан шилэн дотор хадгалдаг аж.
Энэтхэгээс гаралтай энэ үнэт эрдэнэсийг анх Ямуна голын эргээс дөнгөж төрсөн нэгэн нялх хөвгүүний хамт олсон гэдэг. Хөвгүүний духан дээрх очир эрдэнэ үзэсгэлэнтэйгээр гялалзан байсан нь “Кох-и-Нор” байж. Заан хариулагчийн охин нялх хүүг анх олоод ордонд хүргэж өгсөн байна. Энэ хүү хэнтэй ч адилгүй бөгөөд “Нар” бурханы хүү байсан гэдэг. Харин очир эрдэнийн цэвэр жин нь 600 карат байсан бөгөөд Шивы бурханы барималд гурав дахь нүд болгон суулгажээ.
Энэ очир эрдэнийн тухай хамгийн анх 1304 онд бичиж үлдээсэн байх бөгөөд раджа Мальвыд харьяалагддаг байж. Дараа нь бүх л хоёр мянганы туршид хэний мэдэлд байсан нь тодорхойгүй байдаг. Зөвхөн 1526 онд түүнийг Их Моголын хаант улсыг үндэслэгч Бабурын эрдэнэсийн сангаас олж авчээ.
Моголын хаадууд хоёр зуун жил хадгалсан бөгөөд 1739 онд Персийн хаан Надир –Шах Делийг байлдан дагуулах үедээ түүнийг булаан авчээ.Харин 1747 онд шахыг алуулсны дараа түүний өв залгамжлагч хүү нь эрүү шүүлтийг даалгүй нас барсан байна. Түүнээс хойш “ Кох-и-Нор” хэмээх энэ очир эрдэнэ олон эзний гар дамжсаар хамгийн сүүлд 1849 онд афганчуудын гараас англичууд хулгайлан авсан байна.
Ост- Индийн компанийг үүсгэн байгуулсны 250 жилийн ойгоор Виктория хатан хаанд гардуулахаар Лондонгийн “Медеи” усан онгоцны буудалд өндөр харуул хамгаалалтын доор авчирсан гэдэг. 1851 онд түүнийг Болор ордонд олны нүдэн дээр хатан хаанд гардуулан өгчээ. Гэтэл энэтхэгийн домогт алмаазаас илүү бүүдгэр өнгөтэй байсан гэнэ. Хатан хаан Амстердамаас очир эрдэнэ засагч мэргэжилтнүүдийг урьж авчиран “Гэрлэн уулыг” засуулжээ. Түүний дараа жин нь 1008,93 карат болтлоо багассан гэнэ. 
“Эврика”
– Энэ очир эрдэнэсийг анх 1866 онд Өмнөд Африкаас олжээ. Түүний анхны жин нь 21,25 карат, харин хожим нь багассаар 10,73 карат болжээ.
Энэ очир эрдэнийн тухай домогт өгүүлэхдээ, Эразм Якобс нэртэй нэгэн хүү Хоуптаун хотын захын Улбар шар голын эрэгт байдаг Де Калк ферм дээрээ гэр бүлийн хамт амьдардаг байжээ. Жаал хүү мал угаахад хэрэглэдэг саваа модыг голын эргээс хайж байгаад хайр чулуун дунд гялалзсан чулуу байхыг олж харжээ. Үнэхээр нүд татам үзэсгэлэнтэй чулуу байсан тул фермдээ авчирч эгч Луизадаа бэлэглэжээ.
Ингэж Өмнөд Африкаас анхны очир алмааз олдсон түүхтэй бөгөөд хожим нь “Эврика” хэмээн нэрлэсэн байна. Капский мужийн захирагч 21,25 карат жинтэй эрдэнийн чулууг Лондонд хүргүүлж, 1868 оны Парижийн Бүх нийтийн үзэсгэлэн яармагт үзүүлжээ. Якобсын гэр бүл жирийн чулуу үнэгүй гэж хэлээд мөнгө авахаас татгалзсан гэдэг.
«Санси»
«Санси» хэмээх очир эрдэнийн чулууны түүх маш бүрхэг. Учир нь хоёр түүнээс ч олон чулууны түүхтэй хутгалдаж аль нь үнэн бодит эсэх нь мэдэгдэхгүй болжээ. Энэ эрдэнэс нь бүйлс жимсний хэлбэртэй хоёр талдаа жижиг жижиг талсттай.
Магадгүй энэ чулуу нь 1570 онд Константинополийн Оттоманы ордонд Францын элчин сайдаар сууж байсан де Сансигийнх байж магадгүй гэнэ. Тэрээр Гэгээн Яковын ордонд элчингээр суух үедээ хатан хаан Елизаветад худалдсан гэдэг. Хожим нь 1695 онд зуун жилийн дараа түүнийг Францын хаан Людовик XIV- т 625 мянган франк буюу одоогийн ханшаар 25 мянган фунтээр худалджээ. Харин 1791 онд «Санси» -гийн үнэ дариу хоёр дахин өссөн байсан ч 1792 оны наймдугаар сарын 17-ны өдөр хулгайд алдагдсан байна. Түүний жин 533 карат байж. Харин одоо түүний хэмжээ 60,40 карат болтлоо багассан гэдэг.
"Өмнөд Африкийн од"
1869 онд Өмнөд Африкийн Хоуптаун хотод Боуи нэртэй нэгэн малчин 83,50 каратын жинтэй цэвэр очир алмааз олжээ. Тэр олсон чулуугаа түүнээс холгүй байсан Шалка Ван Найкеркын фермд авчирч. Фермийн эзэн түүнд 500 хонь, 10 үхэр, морио өгөхөөр амлажээ. Энэ очир эрдэнэ олдсоноор мянга мянган адал явдал хайгчдын дайралтад өртсөн гэх. Боүи малчны очир эрдэнийг “ Өмнөд Африкийн од” хэмээн нэрлэсэн бөгөөд засч янзалсны дараа 47,75 карат жинтэй болсон байна. 1974 онд түүнийг ”Кристис” дуудлага худалдаагаар оруулж 552 мянган ам. доллараар зарсан бөгөөд одоо Женевт байдаг аж. 
"Куллинан"
1904 онд Томас Куллинан Өмнөд Африкийн Трансвааль мужид уурхай нээжээ. Гэтэл нэг жилийн дараа буюу 1905 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 17 цагт түүний ажилчин дэлхийд хамгийн томд тооцогдох очир эрдэнийг олсон байна. Түүний урт нь 11 см, өргөн нь 5см харин өндөр нь 6 см, 621,20 грамм жинтэй байж. (3106 карат). Томас Куллинан энэ шидэт эрдэнэсээ өөрийн нэрээр нэрлэж, Засгийн газартаа худалджээ. Тухайн үеийн ханшаар 150 мянган ам.доллараар үнэлэгдсэн байна. Үнэндээ бол энэ очир эрдэнэс нь тухайн үеийн ханшаар бодоход 8 сая фунтээр үнэлэгдэх бөгөөд энэ нь 94 тонн алттай тэнцэх үнэ юм. Трансваалийн удирдлага түүнийг английн хаан Эдуарду VII-гийн төрсөн өдрөөр баяр ёслолын байдалтай гардуулан өгөх шийдвэр гаргажээ. Очир эрдэнийг тусгай усан онгоцоор, бүх л бүтэн арми шахуу цэргээр хамгаалуулан авчирсан гэх ч энэ нь дээрэмдлэгээс сэргийлсэн хуурамч жүжиг байсан гэх. Жинхэнэ очир эрдэнэ нь Англид жирийн шуудангийн цаасан хайрцгаар ирсэн байна.
Английн хаан эхэндээ энэ бэлгийг огт үнэлээгүй бөгөөд жирийн л тунгалаг шилэнцэр байна хэмээн үл ойшоожээ. 1908 онд “Куллинан”-ыг алдартай чулуу засагч ах дүү Асскорыг урьж хийлгэхээр болжээ. Чулууг бутлахаас өмнө Йозеф Асскор бараг хагас жил бэлтгэл хийсэн гэх. Гэсэн ч нэг цохилтоор бутлах ёстой тэр агшинд Асскор зүрх алдан, өөрийн шавиараа хийлгэжээ. Шавийгаа чулууг бутлах үед тэрээр хэт догдолсноос болж ухаан алдан унасан ч шавь нь алдалгүй цохиж хувааж чадсан байна.
Хуваасны дараа ер бусын тунгалаг хоёр том, долоон дунд зэрэг, 96 жижиг хэсэгт хуваагдсаныг дөрвөн жилийн туршид засч дуусгажээ. Хамгийн томыг нь лийр хэлбэртэй зассан нь 530,20 карат жинтэй болсон бөгөөд "Куллинан I" буюу "Африкийн том од” хэмээн нэрлэсэн байна. Өнөөдөр энэ нь дэлхийн хамгийн том очир алмааз бөгөөд Их Британийн хааны очирт таягийг чимэглэсэн байна. Харин 317,4 карат жинтэй, хоёр дахь том чулууг “Куллинан II” хэмээн нэрлэсэн бөгөөд британийн хааны титмийг чимэглэжээ. Харин бүр жижиг чулуунуудыг “Афоикийн жижиг однууд” хэмээн нэрлэсэн бөгөөд тэдгээрийг парламенттайгаа зөвлөлдсөнөөр Уэльсын гүнж, ирээдүйн хатан хаан Марийд бэлэглэхээр шийдвэр гаргажээ. Энэхүү чулуунуудыг гүнжид гурван жилийн өмнө засаагүй "Куллинан" –ыг Эдуард VII –д бэлэглэж байсан яг тэр газар Мальборо Хауст гардуулан өгсөн гэдэг.
Орчин үед офиссын байранд буй компьютерууд нь хамгийн бохирдол ихтэй орчинг үүсгэдэг болсон байна.
Лондоны Их сургуулийн микробиологч эрдэмтэд офиссын ямар тавилга , тоног төхөөрөмжинд гэдэсний халдварт өвчний микробуудыг илүү ихээр агуулдаг болрхыг шинжилж үзжээ. Тэд офиссын өрөөнд буй бичгийн ширээ, хаалганы бариул, утас факсын аппарат, компьютерууд, сантехник зэргийн гадаргуугаас дээж авч шинжилсэн байна.
Гэтэл хүний биеийг өвчлүүлэгч бичил организмуудын “жинхэнэ диваажин” нь компьютерын гарны товчлуурууд болох нь тогтоогджээ. Зөвхөн нэг товчлуураас нь гэхэд таван төрлийн гэдэсний халдварт өвчний нянг илрүүлсэн бөгөөд энэ нь офиссын бие засах унитазанд илэрснээс илүү хэмжээтэй байжээ.
Тэгвэл компьютер нь цахилгаан соронзон цацаргийг хүчтэй цацруулагч бөгөөд компьютерын гар нь аюулт бактер үржих хамгийн таатай орчин нь болдог тул офиссын хамгийн бохир, эрүүл мэндэд таагүй зүйл болж хувирчээ.
Өдөрт хоёроос зургаан цаг мониторын өмнө сууж ажилладаг хүмүүс нь бусад мэргэжлийн хүмүүсээс амьсгалын замын өвчнөөр хоёр дахин их, тулгуур эд эрхтэний өвчнөөр бүр гурав дахин илүү өвчилдөг болох нь тогтоогджээ.
Бохирдлын гол шалтгаан нь ариун цэврийн наад захын шаардлагыг хангадаггүй, ариутгал цэвэрлэгээ тогтмол хийдэггүйтэй холбоотой гэнэ. Үүнээс гадна офиссын ажилтнууд компьютерын ширээнийхээ ард хооллох зуршилтай байдагтай ч холбоотой.
Компьютерын гар, түүний товчлуур хоорондын нүх сүв нь жихүүдэс төрөм бохирдолтой байдаг. Тоос, тоосонцор, элдэв амттан хоолны үлдэгдэл, тосны толбо, ундааны үлдэгдэл, тамхины үнс гээд маш их бохир зүйлс хуримтлагддаг аж.
Ялангуяа эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол орчиндоо бүр ч их бохирдол үүсгэдэг гэнэ. Амьдрал дээр ихэнх хүмүүс эмэгтэйчүүдийг илүүтэй цэвэр, цэмцгэр гэж үздэг.Тэгвэл эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү амттанд дурладаг, гоо сайхны бүтээгдэхүүн илүү их хэрэглэдэг нь орчны бохирдлыг үүсгэхэд нөлөөлдөг юм байна.
Бохирдлыг багасгахын тулд яах хэрэгтэй вэ гэвэл:
Ноутбукийнхээ дэргэд шингэнтэй сав битгий тавьж бай.
Мөн компьютерынхээ дэргэд хоол идэж, уух зуршлаасаа татгалзах хэрэгтэй.
Үе үе гар, хулгана, офиссын ширээгээ ариутган цэвэрлэж бай. Ялангуяа гарын товчлууруудын хоорондох хэсгийг сайтар цэвэрлэж байхыг мартаж болохгүй шүү.
Намар бид бусад улирлыг бодвол илүү ханиад хүрч, халуурч, өвддөг. Учир нь хүний бие цаг агаарын эрс өөрчлөлттэй тэмцэж ядардаг. Энэхүү улирал солигдох үеийн өвчний таагүй илэрлийг эмч нар биеийн дархлаа суларсантай холбон үздэг.
Иммунитет буюу дархлаа нь бидний бие хамгаалагч бөгөөд олон таагүй өвчнөөс хамгаалж байдаг юм. Дархлаа суларсны анхны шинж тэмдэг нь архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйтэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “ өвдөнө”. Уруул дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй “тулаан” болж буйн илрэл бөгөөд энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй.
Мөн архаг хууч өвчний үед биеийн дархлаа эрс мууддаг.
Биеийн дархлаа яагаад сулардаг вэ
Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Чөмөг, дэлүү, лимфийн зангилаа, шингэний урсгал нь “хамгаалах машин”-ы үндсэн зангилаа нь. Энэ нарийн механизм гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг. Таагүй экологийн орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын хэт ачаалал, шинэ микроб нь дархлааг амархан алдагдуулдаг. Намар, цаг агаар хүйтрэхэд хүйтэн бороонд хөл норж, жихүүн салхинд даарсны дараах өдөр нь л ханиаж, ангина хүрчихсэн байдаг.
Дархлаагаа сайжруулах
Эрүүл байхыг хүсвэл амьдралынхаа хэв маягийг өөрчилөх хэрэгтэй. Таны уриа бол, “Зөөлөн буйдан дээр тухлах боломжийг өөрт олголгүй, биеийн хүчний дасгал хийж, цэвэр агаарт явах”. Ямар ч тохиолдолд тамхи бтигий тат. Өдөр бүр бат бөх унтаж амарч байхыг хичээ. Стресс бол дархлааны хамгийн гол дайсан. Хямарч уурлалгүй тайван байхыг хичээх хэрэгтэй. Хэрвээ тайвширч огт чадахгүй бол ямар нэг зүйл хэрэглээд ч болов тайвшир. Аль болох эерэг эмоци гарга. Найзуудтайгаа зугаац. Гэхдээ биеийн дархлааг сайжруулахад мэдээж хэрэг хоол хүнс хамгийн чухал зүйл.
• Хамгийн тустай
Маш олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд бие организмын хамгаалах чадамжийг дээшлүүлэх “увьдас”-тай байдаг. Өдөр тутмын хоолны цэсэндээ аль болох их лууван, брокколи, био нэмэлт тэжээл агуулсан сүүн бүтээгдэхүүн, усан үзэм, киви, хулуу, яргай загас, чидун жимсний тос, самар, цитрусын төрлийн жимсийг багтаасан байх хэрэгтэй. Хоолондоо яншуй, шанцай, цоохор майлзны навч, үндсийг боломжоороо хэрэглэ. Хулуу, хурган гуа зэргийг байнга хэрэглэх нь илүү тустай.
Ханаагүй тосны хүчил нь загас болон далайн бүтээгдэхүүнд баялаг байдаг бөгөөд биеийн дархлааг сайжруулна. Гэхдээ удаан хугацаанд чанаж, шарж болгоход ашигтай эрдэс бодис нь алдагддаг. Хүнс судлаачид бөдөн шувууны өндгийг дархлаа сайжруулахад хамгийн тустай гэж үзэж байна. Өлөн элгэн дээрээ түүхийгээр нь 7 – 8 ширхэг түүхий өндгийг идэх хэрэгтэй.
• Аминдэмээр цэнэглэх
Шинэхэн жимс, ногооны амьд шүүс нь аминдэмийн гол эх үүсвэр. Өвөл болон намарт витамины комплексыг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа С аминдэм. Ерийн аскорбины хүчил эсвэл буцалдаг уусмал таблеткийг ханиаднаас сэргийлэх зорилгоор байнга хэрэглэж заншаарай.
• Дасгал
Усан сэлэлт, халуун хүйтэн усаар биеэ шавших нь таны биеийг улам ч чангаруулна. Гол нь хөдөлгөөнгүй байхаас зайлсхийж тогтмол дасгал хийж, аэробик, фитнесээр хичээллэж, биеийн галбираа хадгал.
• Байгалийн бэлэг
Дархлааг сайжруулах байгалийн натурал хэрэгсэл нь эмийн өвс ургамал юм. Үүнд: хүн хорхоодой, шар үндэс, сармис, багваахай цэцэг, хунчир, зэрэг олон ургамлыг дурьдаж болно. Эмийн ургамлын хандыг эмчилгээ болон биеийн дархлааг сайжруулах зорилгоор давхар хэрэглэдэг.
• Эмийн сан
Хэрвээ таны биеийн дархлаа хэт суларсан бол дархлаа тогтоох эм бэлдмэлийг хэрэглэх нь зүйтэй. Маш олон төрлийн эм бэлдмэлийг эмийн сангуудаар худалдаалж байгаа. Гол нь эмчийн зааврын дагуу авч хэрэглэх хэрэгтэй. Эдгээр бэлдмэлүүд нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр баталгаажсан байдаг.
• Вакцины тарилга
Хамгийн өргөн дэлгэр хэрэглэж ирсэн зүйл бол вакцин. Хөнгөн хэлбэрийн өвчин туссан үед бие организмд аяндаа антитель үүсдэг. Тодорхой графикийн дагуу бага насны хүүхдэд вакциныг тарьж дархлаа суулгадаг. Харин насанд хүрсэн хүмүүс ханиад болон шар өвчний эсрэг вакциныг өөрийн хүслээр тариулж болно.
Биеийн дархлааг сайжруулах ардын жороос
• Бидэнд бүр өвөг дээдсийн үеэс уламжилж ирсэн жор бол зуун наст, эмнэлгийн хэлээр алоэ. Түүгээр гэрийн нөхцөлд эм бэлдмэл найруулж бэлтгэх нь тийм ч хэцүү зүйл биш. Үүнд: Тал стакан алоэны шүүс авч, стакан зөгийн балтай хутгаад дээр нь нэг стакан кагора нэмнэ. Бэлэн болсон хандаа хоол идэхийн өмнө цайны 2 – 3 халбагаар өдөр бүр ууж хэрэглэ.
• Сибир болон Алтайд ургадаг сүүт өвс нь хамгийн сайн дархлаа тогтоогч болдог. Түүнийг нутгийнхан эр өвс ч гэж нэрлэдэг. Энэ өвс нь хортой учир тунгийг нь хэтрүүлэлгүй болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Бэлдмэлийг бэлтгэхэдээ түүний хатаасан үндэснээс 25 – 50 граммыг авч, хагас литр усанд хийж гурван долоо хоногийн турш харанхуй газар тавьж хадгална.
Нэгээс гурван сараар, өдөрт гурван удаа 7 – 10 дуслаар хэрэглээрэй.

Их Британийн эрдэмтдийн явуулсан судалганы дүнг харахад хамгийн илчлэг ихтэй хоол хүнстэй улс нь Энэтхэг юм байна. Энэтхэг гал тогоонд өөх, тосыг маш ихээр хэрэглэдэг бөгөөд бүх л өдрийн туршид энэтхэг эмэгтэйчүүд түүнийг иддэг.
Үүнд ердийн карригаар амталсан мах болон тахиа төдийгүй талх ч бас орох юм. Судлаачид наана хэмээх энэтхэг талх нь энэтхэгийн тахианы махан хоолноос ч илүү их илчлэгтэй болохыг тогтоожээ.
Илчлэг ихтэй байдгийн гол шалтгаан нь энэтхэгчүүд хоол хүнсэндээ ердийн тосыг маш их хэмжээтэй хэрэглэдэг явдал гэнэ. Иймд хэрэв та энэтхэг гал тогоог эрхэмлэдэг, энэтхэг хоол хүнсэнд дуртай бол түүнийхээ хэрэглээг багасгахаас өөр аргагүй болох нь. Мэдээж энэ нь илүүдэл жинтэй болохоос сэргийлсэн хэрэг. Илүүдэл жин ямар ч тохиолдолд сайн зүйл биш бөгөөд элдэв өвчний эх суурийг тавьдаг сөрөг үр дагавартай юм. Ялангуяа зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчин үүсгэгч гол шалтгаан нь илчлэг ихтэй хоол болдог.
![]() |